Украинд Оросын цэрэгтэй холбоотой анхны шүүх хурал болно
2022-05-12

Украины Ерөнхий прокурорын газар тус улсын Сумск мужид энгийн оршин суугчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Оросын цэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд илгээжээ. Энэ талаар Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" дамжуулсан байна. 

 

Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн нь Москва мужийн Кантемировын танкийн дивизийн алба хаагч, 21 настай Вадим Шишимарин аж. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Сумск мужийн Чупаховка суурингийн зэвсэггүй оршин суугчийг хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон гэнэ.

 

Оросын цэргийн гарт амиа алдсан хүн нь 62 настай оршин суугч байсан бөгөөд тэрбээр тухайн үед замын хажуугаар унадаг дугуйтай явж байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин