Хятадад зорчигч тээвэрлэж байсан онгоц шатжээ
2022-05-12

Өнгөрсөн шөнө Хятадын Чунцин хотын "Жянбэй" олон улсын нисэх буудал дээр зорчигч суулгасан онгоц шатсан хэрэг гарчээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тибет Эйрлайнс компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх-газардах зурвасаас гаран хөөрөх үедээ шатжээ. Тухайн үед онгоцонд 113 зорчигч, экипажийн есөн гишүүн байсан гэнэ. Галын улмаас 40 хүн гэмтэж, тэднийг эмнэлэгт хүргэжээ. 

 

Онгоцонд гал гарсны улмаас хүн амиа алдсан талаарх мэдээлэл гараагүй, мөн ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Экипаж биш нисэх баг.
2022-05-12