Шүүгч татгалзаж, Н.Түвшинбаярыг шүүх хуралдаан хойшиллоо
2022-05-12

 

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9.30 цагт  эхэлсэн. Шүүх хуралдаан хаалттай явагдсан бөгөөд Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцсон юм.  

 

Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Илтгэгч шүүгч н.Доржсүрэн шүүх хуралд оролцохоос татгалзсан учир Н.Түвшинбаярын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн Н.Түвшинбаярын талаас шүүх хурал, шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ. 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох аж.

 

Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zorigoo:
ter ordond suudag aligui huuhen l ene hergiig uduuj uguud uuruu ulam deeshilj bgaa ym bn , erh medel hurungu mungu busguin yvdal huniig ingej suiruuldeg ym bn ! zailuul bas ES.n zuvluh geech ner zuuj yvsan ymar ymaa zuvluh bhvdee ,ingej l huniig alj bn shuudee , zugeer muruur n orhij yvuulsan bol udiid haa negtee tamirchin ydaj dasgaljuulagch hiigeed ur huuhdee erhluulj yvah bailaa , tun haramsantai bn!
2022-05-12
Badarch taxar:
Энэ ямар даварцан шүүгч вэ шүүхээс татгалзлаа гэх шиг ! Ажлаа хийхгүй ямар балай амьтан бэ
2022-05-12
иргэн:
Гол шалтаг нь тэр сурвалжлагч хүүхэн байсан Түүнийг архи уусан үедээ Түвшин баяр янзлах гэж санаархсан Согтуу учир ямар ч хүүхэн дажгүй харагдана ингээд боломж бүрдээгүй Дээр нь тэр хүүхэн талийгаачтай хамт гарч тамхи татсан тгэгээд яваад өгсөн нь Түвшин баярыг галзууруулсан Шалтгаан нь тэр хүнийг Баттулга хэн ч биш болгож ааш авирыг эвдэж хэнийг ч дайрч зодох сэтгэхүйтэй болгосон Шүүгчид энэ нөхцлийг бодно биззз,,,гол нь ард олон учир утгагүй энэ шагнал магтаал энэ тэрд хошуурахаа больцгоо
2022-05-12
ёй:
Алуурчин түвшинбаярыг шүүгчид нь хүртэл шүүхгүйгээр зугтааж байх шив дээ
2022-05-12