Хятадад үлэг гүрвэлийн үр хөврөлтэй өндөг олджээ

img

Хятадад нугасан хошуут үлэг гүрвэлийн үр хөврөлийн хэсэг олджээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Жянси мужаас эрдэмтэд үлэг гүрвэлийн үр хөврөл бүхий өндөгний хоёр хэсгийг олжээ. Энэ олдвор ойролцоогоор 66-72 сая жилийн настай, хожуу цэрдийн үеийн хурдасаас олдсон байна. 

 

Үлэг гүрвэлийн өндөг есөн сантиметр хэмжээтэй байсан бөгөөд энэ нь нугасан хошуут үлэг гүрвэлийнх байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглажээ. Энэ таамаглал батлагдвал энэхүү өндөг нугасан хошуут үлэг гүрвэлийн үр хөврөл сайтар хадгалагдан үлдсэн цор ганц олдворт тооцогдох аж. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Монголоос гаралтай эд хулгайчдын гар дамжаад тэнд очоо биз
2022-05-12