Казахстанд болсон үйл явдлыг Монголд гэж андуурав
2022-05-12

Цахим ертөнцөд "Нар хотхонд найман давхраас хүүхэд цонхноос дүүжлэгдэн, унах гэж байсныг доод айлын залуу аварчээ" гэсэн бичлэг тархаж байна. Энэ бичлэг дээр үнэхээр хүүхэд аварч байгаа залуу дүрслэгдэх аж.

 

Гэхдээ энэ үйл явдал Монголд биш Казахстанд болсон үйл явдал юм. Тодруулбал, тавдугаар сарын 11-ний өдөр Казахстаны Нур-Султан хотод найман давхрын тагтнаас дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг аврах албаныхан хүлээн аваад хэргийн газарт очиход доод давхарт оршин суудаг залуу охиныг аварсан байсан гэнэ.

 

Тагтнаас дүүжлэгдсэн охин гурван настай, тухайн үед аав ээж нь гэртээ байсан ч хэсэг хугацаанд анхаарал сарних зуур охин тагтан дээр гарсан байжээ. Ингээд тагтан дээр гарсан охин дүүжлэгдэн, уйлах чимээг доод давхарт амьдрах Сабит Шонтакбаев гэх залуу олж хараад, түүнийг аварсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Тэнэгтээд байгаараай. Хүүхэд дээр бол Монголчууд өөр шүү
2022-05-12
зочин:
Угаасаа муухай орк монголчууд хүн аврах биш харин ч яаж үхэхийг нь харах дуртай муухай оркууд.
2022-05-12
Мөнхжаргал:
Тэнэгтээд байгаараай. Хүүхэд дээр бол Монголчууд өөр шүү