Унгар улс ОХУ-ыг оролцуулсан энхийн хэлэлцээг Будапештэд хийхийг санал болгожээ
2022-05-12

Оросыг оролцуулсан, Украины асуудлаарх аливаа энхийн хэлэлцээг Будапештэд явуулахыг санал болгож байгаа гэнэ. Энэ талаар Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Испанийн сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, нөхцөл байдлыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нартай хэлэлцсэн гэнэ. Энэ хэлэлцээний дүнгээр Орбан энхийн хэлэлцээ хийх газраар Будапештийг сонгох санал гаргасан аж.

 

Түүнчлэн энэ ярилцлагынхаа үеэр Сийярто Унгарын эрх баригчид Украин руу нийлүүлэх зэвсгийг  нутаг дэвсгэрээрээ дамжуулахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
tuviig sahisan chadvarlagch toglogch
2022-05-14
ih money amlasan baih
2022-05-13
Унгарчууд славянаас дор Оросын амын хардаг улс болж хувирсан
2022-05-12