Финланд НАТО -д элсэхийг Засгийн газар нь дэмжинэ

Финландын Ерөнхийлөгч Саули Нийнисте болон Ерөнхий сайд Санна Марин нар улс нь НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ.
"НАТО-д гишүүнчлэлтэй болох нь Финландын аюулгүй байдлыг бэхжүүлнэ" гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ нэн даруй өгөх ёстой гэж онцолжээ.
Энд дуулгахад, Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ зэрэг өгөхөөр болсон талаарх мэдээлэл гарч байсан. Харин Оросын тал Финландыг НАТО-д элсвэл "шаардлагатай арга хэмжээ авна" хэмээн анхааруулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ