Тогтолцоог өөрчлөхийг хүссэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө
2022-05-12 16:15

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өнгөрсөн долоо хоногт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” цуглааныг зохион байгуулж, эрх баригчдаас тогтолцоогоо өөрчлөхийг шаардсан. Түүний шаардлагыг УИХ хүлээн авч, тав хоногийн дараа хариу өгөхөө мэдэгдсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг иргэд маш ихээр дэмжиж байна. Долоо хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэдийн гарын үсэг цуглаад байна. Иргэдийн гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэж өглөө.

 

Тогтолцооны өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байна. Зарим улс завгүй, Монголыг сонирхохгүй байгаа ийм үед л бид өөрчлөлтийг хийх ёстой. Засгийн газраа цомхон болгоё. Бизнесээ нээж, гадна дотны хөрөнгө оруулалтыг татъя. Төсвөө 76 зүгт цацах биш эдийн засагт урт хугацаанд хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг хийе. УИХ бодлого ярьдаг байя гэдгийг иргэд маш их дэмжиж байна. Хүлээж байснаас илүү үр дүн гарч, иргэд яаралтай хийхийг хүсэж байна" гэдгийг хэлж байна. 

 

Мөн тэрбээр бид 30 жилд алдаа хийсэн. Гэхдээ ирэх 30 жилд алдаа гаргах ёсгүй гэж үзэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Mash zuv. Demjij bna.
2022-05-13
Иргэн:
Иргэд ёрөөсөө тогтолцооны тухай энэ Доржхандтай ярилцаагүй,ойлгох чгүй байгаа. Иргэдийн нэр барьж худлаа ярихаа боль!!!
2022-05-12
irgen:
ene neg haltar yumnyyd namiin nereer songogdood baihiig l bodoj yavtsyy sonirhold hutlugduud baih yum bolij uz de, ta nar yls ornooroo togloj yasan dyysdaggui yum be. odoo zugeer l bgaa hyyliydaa chand murduud amidar l da.asyydliin yag nariin ychriig n sain medhgui yadarsan heden irgediin tolgoig erguulj gariin useg zyryylaad baih yum
2022-05-12