Оросын цэргүүд энгийн иргэдийг хөнөөж байгаа нь камерт бичигджээ
2022-05-13

Оросын цэргүүд Украины Киев орчимд энгийн иргэдийг хөнөөж байгаа бичлэгийг ВВС агентлагийнхан олж авсан бөгөөд энэ бичлэг Украины Прокурорын газарт байгаа, цэргийн гэмт хэргийн тухай хэрэгт нотлох баримт болно гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины нийслэл Киев орчимд байлдаан ид өрнөж байх үед энэ хэрэг болсон байна. Нийслэл рүү хөтлөх гол зам, тэр дундаа дугуйны дэлгүүр орчим газар тулааны талбар болсон байсан бөгөөд энэ хэсэгт зэвсэглэсэн Орос цэргүүд зэвсэггүй хоёр энгийн иргэн рүү буудаж, дараа нь дэлгүүр дээрэмдэж байгаа нь ажиглалтын камерт бичигдсэн байна. 

 

ВВС агентлаг ажиглалтын олон камераас авсан бичлэгүүдийг цуглуулан, үйл явдал хэрхэн өрнөснийг тогтоожээ. Энэ бичлэг дээр Оросын цэргүүдэд буудуулсан хүн нь дугуйны дэлгүүрт хамгаалагчаар ажилладаг Леонид Пляц гэх бөгөөд хэрэг болсон өдөр Леонид утсаар холбогдсон хүмүүс болон түүнийг аврах гэж оролдсон Украины сайн дурын дайчидтай ВВС агентлагийн сэтгүүлчид уулзсан байна.

 

Хэрэг болсон өдөр Оросын цэргүүд V тэмдэг, "Танковый спецназ Rus" гэсэн бичиг бүхий фургоноор дэлгүүрт иржээ. Тэд Оросын дүрэмт хувцастай байсан, автомат буугаа өргөж, хуруугаа гохон дээр байрлуулсан байдалтайгаар дэлгүүрийн хаалган дээр ирсэн байна. Энэ үеэр Леонид цэргүүд рүү ойртохдоо гараа өргөж, зэвсэггүй, ямар ч аюулгүй хүн гэдгээ илэрхийлжээ.

 

Бичлэг дээр дүрслэгдсэнээр, Оросын цэргүүд Леонид болон түүний даргатай хашааны наана цаанаас ярилцах аж. Бичлэг дуугүй байсан ч цэргүүд тайван байгаа нь харагдаж байсан, тэд тамхи татаж байсан гэнэ. Дараа нь украинчууд эргээд явахад цэргүүд ч явж эхэлжээ. Гэтэл гэнэт л хоёр орос эргэж алхан, доош суун, хоёр украин эрийн ар нуруунаас хэдэнтээ бууджээ. 

 

Буудуулсны улмаас дэлгүүрийн дарга тэр дороо амиа алдсан бол Леонид хүнд шархадсан ч хөл дээрээ босон, цус алдаж байгааг зогсоохын тулд бүсээр хөлөө боох гэж оролдох аж. Энэ үеэр мөн л энэ дэлгүүрийн хамгаалагчаар ажилладаг Василий Подлевский шархадсан Леонидтэй утсаар ярьжээ. Орос цэргүүд энгийн иргэдийг хөнөөхгүй гэж итгүүлээд, дараа нь ар нуруунаас нь буудсан гэж Леонид түүнд ярьсан байна.

Ажиглалтын камерын дүрс бичлэгт бичигдсэнээр Леонид Пляц цус алдан хэвтэж байх зуур Оросын цэргүүд дэлгүүрийг тонож байжээ. Тэд цоож руу буудан, унадаг дугуй, скүтер авч, дэлгүүрийн даргын өрөөнд орж, виски уун, шүүгээг нь ухаж байгаа нь камерт бичигдсэн байна. 

 

Оросын цэргүүд ажиглалтын камер байгааг огт анзаараагүй хэсэг болсны эцэст камер байгааг мэдэж, улмаар нэг камерыг хагалжээ.

 

ВВС агентлаг эдгээр дүрс бичлэгийг Киев мужийн цагдаагийн газрын даргад үзүүлсэн бөгөөд цагдаагийн дарга "Киев рүү хөтлөх энэ зам орчимд Оросын цэргүүд ухарснаас хойш, гуравдугаар сарын сүүлээр энгийн иргэний 37 цогцос олдсон, бүгдийг буудсан байсан" хэмээн өгүүлжээ.

 

Украины Прокурорын газар Леонид Пляц болон түүний даргыг хөнөөсөн хэргийг цэргийн гэмт хэрэг гэж үзэн шалгаж байгаа гэнэ. Дайны үеэр гарсан 10 мянга гаруй тохиолдлын нэг нь Леонидийг хөнөөсөн хэрэг хэмээн Прокурорын газар мэдэгджээ.

 

Оросын цэргүүдийн гарт амиа алдсан Леонид 65 настай, тэтгэврийн хүн байсан гэж охин Юлия нь ВВС агентлагийнханд ярьсан байна. Юлия хилийн чанадад амьдарч байгаа, Украинд дайн болж байгаа тул аавыгаа оршуулахаар нутагтаа очиж чадахгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ 2 Оросын нэгийнх нь нэрийг тодруулсан байна лээ. Нет хөгжсөн үед царай таних ч юм уу, ер нь л бүх юм тодроно шт
2022-05-14
зочин:
юуны төлөө дайтана вэ газрын төлөө л биз дээ гэхдээ орчин үед ийм дайн утгагүй болж дээОросын цэргүүд удирдлагаа сонсохгүй болсон юм биш үү
2022-05-14
Orosiin huhugch
2022-05-13
Teneg ork. Aguu ch geh shig.
2022-05-13
Z:
Ene ulger bushee. Bodit buchleg! Orosuud fashustuud bolj delhiig ailgaj ehelsen.
2022-05-13
Ард:
Наад үлгэрт чинь хэн итгэх юм. Өөрсдийн иргэдийг хүн гэж үздэггүй укранйчууд уу
2022-05-13
Orosiin huhugch
Орос цэргийн гэмт хэргийг бүртгэлжүүлээд л байгаа. Путинтэйгээ хамт шүүхээр орно
2022-05-13
Оросуудыг байгаа газар нь устгах юмсан
2022-05-13
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-05-13
Жинхэнэ яргачид шүү Дэлхийн 2 -р дайнд чөлөөлөх нэрээр буудан тонон дээрэмдэж вагон вагоноор өлсгөлөн орос руу зөөж бсан
2022-05-13
Aзизовын гөлөг... цалин мөнгөө аваа юу да..
2022-05-13
Сүүгий:
Юун Баатар цагаан хаан энэ тэр болоод явчихав даа. Ингэж туйлширч солиороод бусдын дургүйг хүргэхээс хэтрэхгүй. Логик талаас нь авч үзээч. АНУ-ын дэлхийд ноёрхох бодлогын уршгаар ийм зүйл болж өнгөц дүгнэдэг хүмүүст нэр хүндээ алдаад байна ш дээ.
2022-05-13
Галт:
Нэрээ ч бичих зориггүй бас дээр нь зусарч бялдууч нэгэн байнга Оросын түрэмгий дайныг өмөөрч нэг бичсэн комментоо байнга тавих юм. Нэг бол фашист сэтгэцийн өвчтэй нэг бол Оросын талыг баримтлагчидаас хэдэн халтар цаас авсан хөлсний бичээч байх
2022-05-13
Болд:
ЯМАР СЭЖГИЙН ЗУСАРЧ НОВШ ВЭ
2022-05-13
Болд:
Алуурчин Путины цэргүүд алуулчид л байна. Яг Путин шигээ энгийн иргэдийг яах ч үгүй гээд ачир дээрээ ар нуруу руу нь буудаад . Худалч алуурчид
2022-05-13
Энэ коммент дээр олон юм байнга энд тэнд байгаа Путлерийн фен байнаа. Орос цэргvvдэд авгай охиныхоо емдийг нь шувталж егеед гарыг нь барьж байх пялдага байна даа
2022-05-13
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-05-13
Teneg ork. Aguu ch geh shig.
Болд:
ЯМАР СЭЖГИЙН ЗУСАРЧ НОВШ ВЭ
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-05-13
Aзизовын гөлөг... цалин мөнгөө аваа юу да..
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины фашист алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-05-13
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд) Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-05-13
Сүүгий:
Юун Баатар цагаан хаан энэ тэр болоод явчихав даа. Ингэж туйлширч солиороод бусдын дургүйг хүргэхээс хэтрэхгүй. Логик талаас нь авч үзээч. АНУ-ын дэлхийд ноёрхох бодлогын уршгаар ийм зүйл болж өнгөц дүгнэдэг хүмүүст нэр хүндээ алдаад байна ш дээ.
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-05-13