Үндэсний соёл амралтын хүрээлэнд автомашингүй жишиг гудамж байгуулна

“Өглөөний гудамж” энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийж, хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус гудамжийн ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээний 12 газар өглөөний 06.00 цагаас эхлэн иргэдэд үйлчилж байна.
Хотын дарга Д.Сумъяабазар дүүрэг бүр Өглөөний гудамжтай болох үүргийг өгсөн. Энэ дагуу Сүхбаатар дүүрэг Blue Sky цамхагийн урд нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд хоёр дахь Өглөөний гудамжийг байгуулсан. Тус Өглөөний гудамжийг Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ өглөөний гудамж биш авто машиныг цагийн хуваарийн дагуу хязгаарладаг “Авто машингүй жишиг гудамж” болгох аж. Одоогоор тус гудамжийн зураг төсвийг хийж байна.
Б.Намуунзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ