АНУ: Хойд Солонгос энэ сард шинэ цөмийн туршилт хийж болзошгүй

img

БНАСАУ энэ сард шинэ цөмийн туршилт хийж болзошгүй гэж АНУ үзэж байгаа аж. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

"Тавдугаар сард БНАСАУ шинээр туршилт хийхэд бэлдсэн байж болзошгүй гэж АНУ үзэж байгаа.  Энэ нь ийм төрлийн туршилтын долоо дахь нь болно. Бид холбоотнууд болон түншүүдтэйгээ мэдээлэл солилцож, нягт хамтран ажиллаж байгаа" гэж Жен Псаки мэдэгдсэн байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Өмнөд Солонгос, Японд айлчлах болсон талаар Жен Псаки мэдээлэл хийхдээ Байден айлчлалынхаа үеэр БНАСАУ, БНСУ-ын цэрэггүй бүсэд зочилж магадгүй хэмээжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Яахаараа задарсан Америкууд үй олон цөмийн туршилт хийж, цөмийн зэвсэг үйлдвэрлэж бусад улс орнуудыг айлгаж болдог, яахаараа ядарсан хойд Солонгос цөмийн туршилт хийж, цөмийн зэвсэг үйлдвэрлэж дээрэмчин америкийг айлгаж болдоггүй юм вэ? Америкууд шударга биш юмаа!!!
2022-05-13