А.Ариунзаяа: Энэ сарын 16-нд бүх нийтээр АМРАХГҮЙ
2022-05-13

 

Бурхан багшийн дүйчин өдөр зуны тэргүүн сард тохиодог. Энэ жил эл өдөр хоёр тохиож байгаа. Хэдийгээр Гандантэгчэнлин хийдээс бүх нийтээр амрах өдрийн талаар мэдээлсэн ч  иргэд зөрүү ойлголттой байгаа. Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

 

Тэрбээр, 05 дугаар сарын 16 ажлын өдөр. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг. Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна.

 

Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан.Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

 

Заа ингээд Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь 06-р сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү" гэжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ийм дампуу зурхайн тооллын аргачлалыг өөрчилж, давхцал, алгасалгүй тооцоолох аргыг хэрэглэх хэрэгтэй. Алийн болгон хуучирсан, хоцрогдсон аргыг эл дол болтол хэрэглэх гэсэн юм бэ? Шинжлэх ухаан хөгжиж байгаа шүү, монголчууд аа! Бидний мөрдөж байгаа энэ аргыг төвөдүүд хүртэл хэрэглэхээ больж байгаа шүү!
2022-05-13