Оросын нүүрс ачсан хөлөг онгоц Румынд живжээ
2022-05-13

Тавдугаар сарын 11-ний өдөр Румыний өмнөд хэсэг дэх Констанц боомтод Оросын нүүрс ачсан хөлөг онгоц живсэн талаар Известия агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр энэ хөлөг онгоц Германаас Серби рүү 1500 тонн түлш тээвэрлэн явж байгаад зогсоолоос холгүйхэн живсэн байна. Ийнхүү онгоц живсэн шалтгааны талаарх тодорхой мэдээлэл гараагүй, зарим эх сурвалжийн мэдээлснээр нүүрсийг буруу ачсаны улмаас живсэн байж болзошгүй гэнэ. 

 

Румыний цэрэг, тэнгисийн удирдах газар ослыг шалгаж эхэлсэн бол хөлөг онгоцыг эзэмшигч компани Румыний хуулийн дагуу Хар тэнгисийн хэсгийг цэвэрлэх, нүүрсийг зөөх, живсэн хөлөг онгоцыг татан гаргах үүрэг хүлээсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин