Индонез Улс руу зорчих иргэдийн анхааралд
2022-05-13 10:05

 

Коронавируст цар тахлын улмаас Индонезийн тал 126 орны иргэдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлж байсан шийдвэрээ цуцлаад байна. Монгол Улс уг жагсаалтад багтдаг байсан боловч дээрх шийдвэртэй холбогдуулан манай иргэд Индонез Улсад визтэй зорчихоор болж байна.

 

Монгол Улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд Индонез Улсад зорчих тохиолдолд тус улсад заавал батлан даагчтай байх шаардлагатай ба батлан даагчаараа дамжуулан https://visa-online.imigrasi.go.id/info.xhtml холбоосоор орж цахим виз мэдүүлэх шаардлагатай болно.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам Консулын газар

Shuud.mn
Сонин хачин