У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгал хийж, гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая
2022-05-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэлдээ:

 

 

 ...Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Халамжаас Хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа олсон нь сайшаалтай. Дээрх 10 зорилтын нэг болох хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, МАА, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болоход та бүхний анхаарлыг хандуулахаар Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд биечлэн оролцож байна.

 

Төрийн бодлогын цөмд Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх  ёстой. Монгол Улсын ҮАБ нь монгол хүний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь  асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.

 

Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын ҮАБ, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах явдал онцгой чухал асуудал болж байна.

 

...Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн МАА эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн түүхтэй. Социализмын он жилүүдэд ч Монгол оронд аж үйлдвэрийн хувьсгал эрчимж, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байсан. Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, ҮАБ-аа баталгаажуулж ирсэн. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болох нь хөгжил дэвшлээс ухарсан хэрэг юм. Бид үүнд анхаарч, засаж залруулах шаардлагатай байна.

 

Дэлхийн нийтэд үүссэн нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн асуудлаас үүдсэн хүнсний хангамжийн асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжилд томоохон эрсдэл учруулах хандлагатай байна.

 

....Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ тэн хагасыг түүн дотор хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн, сүүн бүтээгдэхүүний 40 хувь, өндөгний 50 орчим хувь, загас будаа, элчин чихрийг 100 хувь, танхианы мах, ургамлын тос, хүнсний давсаа бид 100 хувь гаднаас авч байна. Хэдийг хүртэл бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах юм бэ. МАА-тай, сүүн сүүн бүтээгдэхүүнээ дотоодоос хангах боломжтой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

 

Манай улсын хүнсний нэр төрөл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтэд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилд 20 орчим хувиар өсөж, инфляци 15 хувьд хүрч, иргэдийн  амьжиргаа, улсын эдийн засагт хүндээр тусаж байна.

 

Хүнсний хангамжаас гадна чанар, аюулгүй байдал манай улсын тулгамдсан асуудал болоод байна. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний авулгүй үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг давхар харуулж байна. Хүнсний авулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд нөлөөлсөн үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг давхар харуулж байна.

 

НҮБ-ын судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байна гэж онцолжээ.

 

...УИХ, Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг тусгайлан хэлэлцэхийг Ерөнхийлөгч  санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлын хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Монголчууд бид ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе. Малын мах, сүү, төмс, лууван, байцаа, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд Хүнсний хангамж-аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилгыг дэвшүүлж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд дараах суурь шинэчлэлийг хийхэд анхаарах шаардлагатай.  

 

  1. Монгол хүнсээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрхзүйн шинэчлэлийг хийж, ХХАА-н хуулийг батлан гаргах шаардлагатай байна.

  2. ХАА-н кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрүүдийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

  3. Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн МАА-г хослуулан хөгжүүлэх, хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

  4. Стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн стратегийн байнгын нөөцийг бүрдүүлдэг болох, хүнсний аюулгүй байдал, хяналтыг боловсронгуй болгон, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болох шаардлагатай байна.

  5. Ойрын таван жилд Монгол Улс малын өвчингүй, эрүүл болох шаардлагатай байна.

  6. Суурь дэд бүтэц болох ус усалгаа, эрчим хүч, уур дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

  7. Шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэж, ХАА-н салбарт тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

  8. Төсөв, санхүүгийн боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын хүртээмжтэй, оновчтой тогтолцоог бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгож, хувийн хэвшлийн хөрөнгийг түлхүү ашиглах шаардлагатай байна.

  9. Газар тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлж, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах шаардлагатай байна.

  10. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд агро ойн аж ахуйнуудыг байгуулах, суулгац, үржлийн төв болон жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна.

 

Энэ зорилтуудыг амжилттай хэрэгжүүлсэнээр эх орондоо монгол хүнсээр хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амжиргааг дэмжих боломж бүрдэнэ.

 

...Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.

 

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе" хэмээн хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
90 оноос хойш анх удаа дугарч байхийг бодход их сонин санагдаад байна
2022-05-15
энэ нээх сүржигнээд л табчиктай хүүхэн харангуут л зугтаачихдаг сонин гаршүү
2022-05-14
Иргэн:
Тэрбум мод энэ тэр гэж элийрхээ боливол яасын... нэг газраас ухаж ирээд хотод тарих ямар хэрэг байна...
2022-05-13
Bi ene jilees urgust hemh, ulaan looli, luuvan tarij ehlej baigaa.
2022-05-13
avto kambinatad jolooch baisan hovdiin hon adgiin hulgaichuud
2022-05-13
Иргэн:
За ямар байсан зөв санаачлага гаргалаа. Оройтсон ч гэсэн яахав. Одоо бүх хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэе. Тэр тахианы ген йн өөрчлөлттөй тэжээлийг импортоор оруулахыг хоригло. Транс тос оруулахыг хоригло. Элдэв хортой алим жимс оруулахыг хориглоё ялангуяа урдаас.за тэгээд ажлаа түргэн эхлэх хэрэгтэй амжилт хүсье
2022-05-13
Худлаа лоозогносоор байтал энэ улс орон чинь сүйрч дуусаж байна даа. Ярихаас цаашгүй нөхөр юм даа хөөрхий.
2022-05-13
er:
Ямар ч байсан хэлж байна аа гэдэг чинь улс орондоо санаа зовох сэтгэлтэй л хүний байдал. Уул нь аааайййл эрт манай ах улстөрчид хийх ёстой байсан. Монгол ах нарын эс үйлдлээс болоод энэ улс нээрээ хог болж байна. Нэг хэсэг нь луйвраар цөм баяжаад тэрбумын машинууд хөлөглөж түгжирч суух. Яс юман дээрээ хуцаа эрчүүдээс илүү хүүхдээрээ амиа бодсон глгнүүд юм байгааш монгол хар эрчүүдийн нэлээн их хувь нь.
2022-05-13
сүр сүр хуцахаас өөр юу хийж чадах новш вэ
2022-05-13