Япон Орос руу өндөр технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоно
2022-05-13

Японы эрх баригчид Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Орос руу экспортлох бараа, технологийн жагсаалтыг өргөжүүлж байгаа талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдэгджээ. 

 

NHK агентлагийн мэдээлснээр, шинэ жагсаалтад орох бараа бүтээгдэхүүний дунд 3D принтер, квантын тооцооллын тоног төхөөрөмж зэрэг 14 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг экспортлох хориг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үйлчлэх аж. 

 

Өмнө нь Японы Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдэл хийхдээ Япон улс Оросын газрын тосны импортод хориг тавихаар шийдсэн талаар онцолж байв. Түүнчлэн Япон улс ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин зэрэг 133 хүн, 71 компанийн эсрэг хориг арга хэмжээ тавьсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин