Европ амны хаалт зүүх журмыг цуцална
2022-05-13

Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Европын холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

 

Энэ мэдэгдэлд өгүүлснээр, Европын холбооны нисэх буудлууд, холбооны нутаг дэвсгэр дээр нислэг үйлдэж буй онгоцонд амны хаалт зайлшгүй зүүх журмыг тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цуцалж байгаа аж. Энэ нь цар тахлын үеийн сэтгэлзүйн үр дагаврыг даван туулахад чухал алхам хэмээн онцолжээ.

 

Нисэх буудал, онгоцонд амны хаалт зүүх журмыг цуцлах шийдвэрийг Европын холбооны орнууд дахь халдварын нөхцөл байдал болон хүн ам дархлаажуулалт хамрагдсан үзүүлэлттийг харгалзан гаргасан байна.  Хэдийгээр амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалж байгаа ч иргэдийг ухамсартай байхыг уриалж, ханиалгасан эсвэл бие тавгүйрхсэн бол бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин