Г.Занданшатар: Эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэн, хамтран зүтгэе
2022-05-13

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хангамж-аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороод, Засгийн газар, яамдад дараах таван чиглэлийг өглөө.

 

  1. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүйгээр, нэн яаралтай горимоор шуурхай хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх

  2. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны таван шинэчлэлийн хүрээнд хууль, эрхзүйн орчны давхардлыг арилгах, төрөөс хүнс, ХАА-н чиглэлээр баримтлах бодлогын хүрээнд ХАА-н тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулан батлах, УИХ-ын тогтоолыг төслийг ирэх долоо хоногт хэлэлцэн батлах чиглэлээр БОХААБХ, ХХААХҮЯ хамтран ажиллах

  3. Хүнс, ХАА-г кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, шаардлагатай хууль тогтоомжийг санаачлахыг Үйлдвэржилтийн байнгын хороонд даалгаж байна.

  4. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц тогтолцоо бүрдүүлэх, ХАА-н салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү, даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, яамтай хамтран шийдвэрлэх

  5. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай эрхзүйн орчныг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг, шаардлагатай бол түр хороо байгуулах ажиллах.

 

Мөн УИХ-ын дарга гишүүдэд хандан “Эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрчимтэй хөгжил, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэн, хамтран зүтгэх”-ийг уриаллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zocgin:
ovchtei ovchtei
2022-05-14
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-05-13