Финланд НАТО-д элсвэл ОХУ хий нийлүүлэхгүй байж болзошгүй

ОХУ ойрын өдрүүдэд Финланд руу хий нийлүүлэхээ зогсоож магадгүй гэнэ. Энэ талаар улс төрчдөөс авсан эх сурвалжтайгаар Евроньюс мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Финланд улс НАТО-д элсэхээр шийдсэний хариуд ОХУ хий нийлүүлэлтээ зогсоож болзошгүй гэнэ. Финландын улс төрчдийн таамаглаж байгаагаар ОХУ тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хий нийлүүлэлт зогсож болзошгүй аж. Учир нь энэ өдөр Финланд хуваарийн дагуу ээлжит төлбөрөө хийх бөгөөд ОХУ-ын шаардсанаар рублиэр төлөхөөс татгалзаж байгаа нь Оросын талаас хий нийлүүлэлтийг зогсоох шалтаг болно гэж улс төрчид үзжээ.
Өмнө нь мөн ийм байдлаар Польш, Болгар руу хий нийлүүлэхээс татгалзаж байв. Гэсэн ч Финландын засгийн газар гаргасан шийдвэрээ өөрчлөлгүй, рублиэр төлбөр хийхгүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ