"Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайланг танилцууллаа
2022-05-13 12:30

 

Монголын Эмнести Интернэшнл "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайланг танилцууллаа. 

 

"Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн судалгааг жишээ, тохиолдол дээр суурилж хийжээ. Ингэхдээ тухайн тохиолдолд хамаарах иргэн хуулийн этгээдүүдтэй уулзах, ярилцах, зарим хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдэд харьцуулсан дүн шинжилгээ хийжээ. Цар тахал зэрэг гамшгийн нөхцөл байдлын үед хүний эрхийг цаашид хэрхэн хамгаалах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэхэд дээрх судалгаа ач холбогдолтой байна.

 

Монгол Улсын одоогийн хууль тогтоомж олон улсын чиг хандлага, сайн туршлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийжээ. Цар тахал дэлхийн улс орнуудын хэмжээнд сорилт байсан хэдий ч холбогдох хууль тогтоомжийн эрхзүйн суурь зохицуулалт хангалтгүй байсан байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин