Швейцар Оросын 6,3 тэрбум долларын хөрөнгийг царцаав

ОХУ Украин руу цэргийн түрэмгийлэл үйлдсэнтэй холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг олон төрлийн эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дээр Оросын хөрөнгийг барууны орнууд царцааж эхэлсэн юм.
Тухайлбал, Швейцар дайн эхэлснээс хойш царцаасан Оросын хөрөнгийн хэмжээ 6,3 тэрбумд долларт хүрсэн гэнэ. Энэ талаар тус улсын Эдийн засгийн улсын газрын төлөөлөгч тавдугаар сарын 13-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Энд дуулгахад, өмнө нь Оросын Төв банкны тэргүүн Элвира Набиуллина мэдэгдэл хийхдээ, Оросын "цэргийн ажиллагаа" эхэлснээс хойш барууны орнууд Оросын 300 тэрбум орчим долларын хөрөнгийг царцаасан хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ