Оросын цэргийн гэмт хэрэгтэй холбоотой анхны шүүх хурал өнөөдөр болно

img

Тавдугаар сарын 13-ны баасан гарагт Киев хотноо Оросын цэргийн алба хаагч Вадим Шишимаринтай холбоотой шүүх хурал болно гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Өдгөө 21 настай цэргийн алба хаагчийг Сумск мужид, замын хажуугаар дугуйтай зорчиж байсан, зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. Энэ нь Оросын цэргийн гэмт хэрэгтэй холбоотой анхны шүүх хурал юм байна. 

 

Шишимаринд Украины Эрүүгийн хуулийн "Дайны хууль, журам зөрчсөн" гэсэн зүйл ангиар ял тулгаж байгаа бөгөөд гэм буруутай нь батлагдвал 15 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харин тийм
2022-05-15
Ийм хэрэг хэдэн мянгаараа бүртгэгдээд байгаа. Бүгд хөндөгдөнө. Эхнээсээ нэр ус нь тодроод эхэлжээ. Интернетийн ач тус юм даа
2022-05-13
Харин тийм