Украины Ерөнхий штаб: ОХУ Украин руу 2500 цэргийн үүрэгтнийг илгээхээр бэлдэж байна
2022-05-16

ОХУ Воронеж, Белгород, Ростов мужуудын полигонд бэлтгэл хийсэн 2500 цэргийн үүрэгтнийг Украин руу илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг "Украины үнэн" сонин дамжуулжээ. 

 

"ОХУ-ын Зэвсэгт хүчний командлал бие бүрэлдэхүүний хохирлоо цэргийн үүрэгтнүүдээр нөхөхөөр хичээж байна. Воронеж, Белгород, Ростов мужуудын полигонд  2,5 мянга орчим цэргийн үүрэгтнийг бэлтгэж байгаа бөгөөд тэднийг дайнд оролцуулахаар Украины нутаг руу илгээх гэж байгаа юм" хэмээн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ОХУ, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш Оросын тал  20 мянга орчим цэрэг амиа алдсан гэж Украины тал мэдээлдэг. Харин Оросын тал гуравдугаар сарын 25-нд мэдэгдэл хийхдээ 1351 цэрэг амиа алдсан гэж мэдээлж байсан нь бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлсэн анхны тохиолдол байсан бөгөөд тэр үеэс хойш дахин энэ төрлийн мэдэгдэл хийгээгүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зеленский гэгч мансуурагч фашист улс орныхоо талыг бүх баялагтайгаа, үйлдвэрийнхээ 80 хувийг , далайн бүх гарцуудаа алдчихлаа. Америкийн бөгсийг долоох ийм аюултай.
2022-05-16
Hairan ami. Hend heregtei yum. Putin ugiin olon jil haan shireend suusan tegeed uhaan sanaa ni samuurchihsan. Toiron hureelegchidiin gai.
2022-05-16
Зочин:
Орос ялагдах нь тодорхой болчихлоо. Манай дэмжигчид орос ялна гэж мөрөөдөд хэрэггүй болсон шүү. Хаа нэг орос ялж байна гэсэн /Казахстанд байдаг улаан коммунист Пүрэвсүрэн мэтийн/ худал мэдээн дор хэдэн зуугаараа шавааралдаад орчихсон баяралдаж алга ташаад л. Хөөрхийс, үнэн өрөвдөлтөй. Үнэнтэй эвлэрч сураачээ. Эх орноо хамгаалсан нь ялаад байна
2022-05-16