Амралтын өдрүүдэд 3 хүүхэд осол өртөж, 2 хүүхэд энджээ
2022-05-16 09:02

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2022.05.14, 15-ны өдрүүдэд нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. 

 

 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр,

 

Мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин