Халаалтыг зогсоож, зарим хэсгийн халуун усыг хязгаарлажээ
2022-05-16 09:16

 

Айл өрх, ААН, байгууллагын халаалтыг өчигдрөөс зогсоож, ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг хуваарийн дагуу эхэлжээ. Нийт 9 багц засврын ажил төлөвлөсөнөөс эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоны хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарласан байна.

 

Тус хэсгийн халуун усыг 2022.05.16-26 хүртэл 10 хоногоор хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийж, 05 дугаар сарын 26-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангах аж.

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу! 

 

Мөн халуун ус хязгаарлах байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 

Shuud.mn
Сонин хачин