АНУ-д оюутны гарт амиа алдсан 10 хүн бүгд өнгөт арьстан байжээ
2022-05-16

Тавдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Нью-Йорк мужийн Буффало хотод халдлага болжээ. Зэвсэглэсэн этгээд супермаркетын үйлчлүүлэгчид рүү буудсаны улмаас 10 хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийн халдсан хүмүүс бараг бүгдээрээ өнгөт арьстан байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй гэмт хэрэг хэмээн шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт сэжигтнээр 18 настай Пейтрон Гендроныг татсан байна. Коллежийн оюутан тэрбээр халдлага үйлдэхийн тулдд 300 гаруй километр замыг туулсан байна. 

 

The New York Times сонины мэдээлснээр, сэжигтэн халдлага үйлдсэн дүүргээ "өнгөт арьстнууд ихээр суурьшсан бүс" гэдгээр нь сонгон авсан гэдгээ бичжээ. Сэжигтэн хэрэг үйлдэхийн өмнө 180 хуудас бичиг үйлдсэн бөгөөд үүндээ тухайн дүүргийг хэрхэн сонгосноос гадна халдлага үйлдэхийн тулд зэр зэвсэг худалдан авч, буудаж сурах зэргээр хэдэн жилийн туршид бэлдсэн хэмээсэн байна.

 

Сэжигтэн үүнийгээ "Агуу орлуулалтын онол" хэмээн нэрлэж, "АНУ-д цагаан арьстнуудыг цөөнхүүд шахаж байна" гэсэн үндсэн санаа дэвшүүлсэн аж.

 

Оюутан халдлага үйлдэх үедээ дуулгандаа байрлуулсан камерын тусламжтайгаар хэргийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан байна. Тэрбээр супермаркетын зогсоол дээр дөрвөн хүнийг буудаж, дэлгүүр рүү ороход дэлгүүрийн хамгаалагч түүний өөдөөс буудсан ч сум нэвтрүүлдэггүй хантааз нь хэрэгтнийг аварчээ. Улмаар тэрбээр хамгаалагч, худалдан авагч болон дэлгүүрийн ажилтнууд руу буудаж эхэлсэн байна. 

 

Түүнийг баривчлах үед амиа хорлохыг завдсан ч цагдаагийнхан зэвсгээ хаяж, бууж өгөхийг ятгасан гэнэ. Одоо түүнд энэ төрлийн хэрэгт оноодог хамгийн дээд ял буюу хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
харууд хүн чанаргүй авгай хүүхдээ алдаг зоддог тамладаг новшийн хүмүүс . устгаж цөөлөх хэрэгтэй
2022-05-20
Зочин:
Энэ чинь тэр хүсээд байгаа АНУ НАТО Европийн холбооний ардичлал юм байгаан юу ч хийж болно
2022-05-17
Ta uuruu yamar muuhai horhoi shavjnaas dor uhamsartai hun be
2022-05-17
Зочин:
Хар хүмүүс хорхой шавжтай адил ш дээ нэг үржчихвэл дийлдэхгүй энэ залуугийн цаад санаа зөв
2022-05-16
Ta uuruu yamar muuhai horhoi shavjnaas dor uhamsartai hun be
ану гэж бузарын газар:
байнга аллага гарч байнөа
2022-05-16