"Монголын инновацийн 7 хоног” өнөөдөр эхэлнэ
2022-05-16 09:39

 

"Монголын инновацийн 7 хоног-2022” өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. "Инновацийн 7 хоног- InnoWeek 22" арга хэмжээ нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Мэдээлэл, технологийн үндэсний паркт зохион байгуулагдах юм. Тус арга хэмжээний гол зорилго нь Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг иргэдэд түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд оршино.

Shuud.mn
Сонин хачин