Блүмберг: Герман Оросын газрын тосноос татгалзана
2022-05-16 10:52

ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьж, улмаар энэ улсын санхүүжилтийн эх үүсвэр болсон байгалийн хий, газрын тосноос шат дараатайгаар татгалзах арга хэмжээ авсаар байгаа юм. 

 

Тухайлбал, Герман улс 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тосноос татгалзахаар төлөвлөж байгаа гэнэ. Европын холбоо энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байсан ч Герман ийм алхам хийхээр төлөвлөж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо Герман улс Оросын газрын тосыг орлуулахын тулд бусад нийлүүлэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Эртхэн татгалзаарай. Өгсөн мөнгөөр чинь энгийн иргэдийг алаад байна
2022-05-16