II Елизаветагийн ойд зориулсан Барби хүүхэлдэй гурван секундийн дотор зарагдаж дуусжээ

img

Их Британийн хатан хаан II Елизавета хаан ширээнд суусны 70 жилийн ойд зориулан цөөн тоогоор гаргасан Барби хүүхэлдэй гурван секундийн дотор зарагдаж дуусжээ. Энэ талаар Guardian сонин мэдээлсэн байна. 

 

Хатан хааныг дуурайлган, цэнхэр туузтай даашинзтай урласан Барби хүүхэлдэй цөөн тоогоор үйлдвэрээс гарсан бөгөөд нэг бүр нь 95 фунт стерлингээр худалдаалагджээ.

 

II Елизаветаг дүрсэлсэн Барби хүүхэлдэйг цаашид шинэ цувралаар гаргаж магадгүй гэж Mattel компани мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ