Хориг арга хэмжээний улмаас Беларусь жилд 18 тэрбум ам.доллар алдана

ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Орос төдийгүй энэ улсын холбоотон болох Беларусийн эсрэг ч эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан юм.
Эдгээр хориг арга хэмжээний улмаас Беларусийн эдийн засагт жилд 16-18 тэрбум долларын хохирол учрах төлөвтэй байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Роман Головченко Аль-Арабия телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Головченкогийн өгүүлснээр, хориг арга хэмжээний улмаас Беларусь улс бараа бүтээгдэхүүнээ Европын холбоо, Хойд Америкийн орнууд руу нийлүүлэх боломжгүй болсон гэнэ. Алдагдлаа нөхөхийн тулд Беларусь бусад зах зээл тэр дундаа Ази, Африк, Ойрх Дорнод, Арабын хойгийн орнууд руу экспортоо чиглүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ