Украинд дайны улмаас 229 хүүхэд амиа алджээ
2022-05-16 14:10

ОХУ Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш Украинд 229 хүүхэд амиа алдсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 16-ны өглөө хүртэлх хугацаанд 229 хүүхэд амиа алдаж, 421 хүүхэд шархадсан байна. "Энэ бол эцсийн тоо биш. Байлдааны ажиллагаа явагдаж байгаа болон түр эзлэгдсэн, чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрүүд дээр хүний амь эрсэдсэн байж болзошгүй хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа" хэмээн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

 

Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөлтийн улмаас 1748 сургууль эвдэрч, гэмтсэнээс 144 нь бүрэн нурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
худлаа нацист гэж үлгэр зохиогоод хуучин ссср ээ байгуулах гэж газар эзэлж байна. ийм энгийн заль монголчуудаас бусад нь ойлгоод байгаа. монголчууд угаасаа логик сэтгэхүйгүй зөв бурууг ялгадаггүй сайн мууг ч ялгадаггүй мангуу үхэр мал
2022-05-20
Хүүхэд алсан нь манай Орос ах нарын зөв гээд байсан хүмүүс энд нэрээ үлдээнэ үү
2022-05-16