Өмнөд Солонгос цар тахалтай тэмцэхэд нь БНАСАУ-д туслахад бэлэн
2022-05-16

БНАСАУ-д дэгдсэн коронавирусийн тахалтай тэмцэхэд нь Өмнөд Солонгос бүх талаар туслахад бэлэн, вакцин нийлүүлэх боломжтой гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель мэдэгдсэнийг Ёнхап агентлаг мэдээлжээ. Энэ агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгост дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд одоо өвчтөний тоо 1,2 саяыг давсан гэнэ. 

 

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ БНСУ "аливаа улс төрийн эсвэл цэргийн санаархалгүйгээр ямар ч цаг үед хүмүүнлэгийн тусламж олгоход бэлэн" хэмээн цохон тэмдэглэсэн байна. "Коронавирусийн аюулд өртөж байгаа Хойд Солонгосын ард түмэнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхдээ хойш сууж болохгүй" хэмээн Юн Сок Ель мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, БНАСАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар бүртгэгдсэн талаар энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор зарласан юм. Энэ халдварыг "үл мэдэгдэх чичрэг" өвчин хэмээн нэрлэж байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны ням гарагт  гэхэд л 392 мянган халдварын тохиолдол илэрсэн байна. Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, энэ улсад нийтдээ 1,2 сая хүн "үл мэдэгдэх чичрэг өвчин"-өөр өвдсөнөөс 648 мянга нь эдгэрч, 564 мянга нь эмчлүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-01-27