АНУ тэргүүтэй орнууд Орос, БНХАУ-д хаалттай байдлаар мэдээлэл солилцоно
2022-05-16

АНУ, Япон, Канад, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Сингапур гэсэн орнууд хамтран мэдээлэл солилцох шинэ систем байгуулахаар тохиролцжээ. Энэ систем нь ОХУ болон БНХАУ-ын хувьд хаалттай байна гэж Японы Nikkei сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ систем нь Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын оролцогч орнуудтай мэдээлэл солилцох зэрэг мэдээ дамжуулах, солилцоход ашиглагдах аж.

 

NIkkei сонины мэдээлснээр, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хил дамнасан нууцлалын журмыг талууд өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ форумд Хятад, Орос улс багтдаг тул бусад орнуудын хувьд хувийн мэдээллийг солилцохтой холбоотой болгоомжлол төрсөн гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголын минь мөнхийн хөрш агуу их Хятад, ОХУ цэцэглэн хөгжих тусам дэлхийг ганцаараа мөнхөд жанжлах бодолтой хаа холын АНУ, Англи өмдөндөө улам их шээсээ савируулах юм.
2022-05-17
зочин:
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2022-05-17