М.Намуун ДАШТ-д V байрт шалгарлаа
2022-05-17

 

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. Өчигдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн юм.

 

57 кг-д М.Намуун хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа. Эхний үед 3:2-оор Маниша, хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ингэснээр Маниша дэлхийн медальтан болж, манай тамирчин V байрт шалгарлаа.

 

М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд   хүрэл медалийн төлөөх тулаанд ялалт байгуулсан бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд медаль авсан Монголын анхны боксчин болох байжээ. 

 

 

Эх сурвалж: Монголын боксын холбоо 

Shuud.mn
Сонин хачин