"Важные истории": Путинд ташаа мэдээлэл өгснөөр дайн эхэлсэн
2022-05-17


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтлох шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахдаа Холбооны аюулгүй байдлын алба, тэр дундаа энэ байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг, Орос болон хуучин Зөвлөлтийн орнуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийдэг Тавдугаар албаны мэдээлэл дээр тулгуурласан гэнэ. Энэ талаар Оросын эрэн сурвалжлах хэвлэл болох “Важные истории” цахим сонин дахь нийтлэлд өгүүлжээ. 


“Важные истории” хэвлэлийн нийтлэлд дайн хэрхэн эхэлсэн талаар тодруулахаар зохих эх сурвалжуудаас тодруулга авч, Оросын эрх баригчид хэрхэн алдаа гаргасан талаарх үнэлэлт дүгнэлт өгөхийг хичээсэн байна. 


Хэвлэлд ярилцлага өгсөн нэг эх сурвалжийн өгүүлснээр, Мариуполийг гурван өдөр, харин Киевийг таван өдрийн дотор эзэлнэ гэж Кремль тооцоолж байсан гэнэ. Гэтэл үнэндээ өнөөг хүртэл Мариуполийг Оросын тал бүрэн хяналтдаа авч чадаагүй байгаа бол Киевээс Оросын цэргүүд ухрахаас аргагүй байдалд орсон юм. 


“Важные истории” сонины эх сурвалжуудын өгүүлснээр Холбооны аюулгүй байдлын албаны Тавдугаар албаны ажилтнууд нөхцөл байдлыг дутуу тооцоолж, буруу тайлбарлаж, зарим тохиолдолд бүр санаанаасаа зохион ярьсанд удирдлагууд нь “дуртайяа итгэсэн” гэнэ. 


Тэр дундаа, “Украины бүс нутгууд Киевийн засаглалаас ангид амьдардаг, тэднийг Оросын талд оруулахын тулд ганц түлхэц хийхэд л хангалттай ” гэсэн ойлголтыг Путинд өгсөн гэж эх сурвалжууд өгүүлжээ. 


Украины нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг, Холбооны аюулгүй байдлын албаны гол мэдээлэгчид нь Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн багийн бизнесменүүд, дүрвэсэн албан тушаалтнууд, хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг гэх бөгөөд тэд өөрсдөө бүрэн дүүрэн мэдээлэл авч чаддаггүй байсан, зарим тохиолдолд мэдээллийг гажуудуулж хүргэдэг байсан аж. 


Ингээд Украин руу халдах шийдвэр гаргахад Путиний хүрээлэл, тэр дундаа ЗХУ задран унасанд харамсаж явдаг, үгсэн хуйвалдааны онолд итгэгчид болох тусгай албадаас тэтгэвэрт гарсан хүрээллийнхэн гол үүрэг гүйцэтгэсэн гэж “Важные истории” бичжээ. Энэ сонины эх сурвалжуудын онцолсноор, Путин “бодит байдлаас тасарсан”, цар тахал эхэлснээс хойш гадаад ертөнцөөс тасарч, мэдээллийг олон эх сурвалжаас авах боломжгүй болсон нь ч буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. 


Путин дайны тактикийн шийдвэрийг өөрөө гаргадаг 


Ийнхүү Путин ойрын хүрээлэлдээ итгэж буруу шийдвэр гаргасан гэж эх сурвалжууд онцолсон бол нэгэнт өдөөсөн дайнаа тэрбээр өөрөө удирдаж байгаа гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар Барууны цэргийн шинжээчдээс авсан эх сурвалжтайгаар Британийн The Guardian сонин мэдээлжээ. 


Цэргийн шинжээчдийн өгүүлснээр, Оросын дарангуйлагч Владимир Путин “хурандаа эсвэл бригадын генералын төвшинд очиж” шуурхай болон тактикийн шийдвэр гаргатлаа дайнд татагдсан гэнэ. 


Түүнчлэн Донбасс дахь цэргүүдийнхээ хөдөлгөөнийг тодорхойлоход Путин биечлэн тусалдаг гэж барууны цэргийнхэн өгүүлжээ. Мөн Путин ОХУ-ын Зэвсэгт хүчний командлагч Валерий Герасимовтай нягт хамтран ажилладаг гэнэ. 


“Путин болон Герасимов нар хурандаа эсвэл бригадын генерал л гаргадаг тактикийн шийдвэрүүдийг гаргахад оролцдолг гэж бид үзэж байгаа юм” хэмээн The Guardian сонины эх сурвалж өгүүлсэн байна. 


Сонины бичсэнээр, өөр дэлгэрэнгүй мэдээллийг эх сурвалжууд өгөөгүй бөгөөд гэхдээ Путин дайнд биечлэн оролцож байгаа гэсэн дүгнэлтийг тагнуулын мэдээлэлд үндэслэн гаргасан гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
Киев хот бол оросуудын анхны хот:
Монголчууд галдан шатааснаас хойш нөлөө нь буурч Новгород, дараа нь Москва хот төвтэй ханлигууд томорсон юм. Улмаар Оросын эзэнт гүрэн гэж байхад одоогийн Украин зах хязгаар байсныг 1917 оны хувьсгалаар Ленин үндэсний үзлийг хөөргөх замаар дэжлэг авах зорилгоор Украины ССР-ийг байгуулсан нь хожмоо 1993 онд анх удаа тусгаар улс болсон юм.
2022-05-20
irgen:
tuuhiin medleggui har shaar we, oros uls ukrain uldiig baiguulj ugsun ch geh shig. Ukrain anhnaasaa l tusgaar uls bolohiig oroldoj baisan. Orosoos umnu Kievian Rus gej uls baisan yum. nom jaahan unsh.
2022-05-20
Киев хот бол оросуудын анхны хот:
Монголчууд галдан шатааснаас хойш нөлөө нь буурч Новгород, дараа нь Москва хот төвтэй ханлигууд томорсон юм. Улмаар Оросын эзэнт гүрэн гэж байхад одоогийн Украин зах хязгаар байсныг 1917 оны хувьсгалаар Ленин үндэсний үзлийг хөөргөх замаар дэжлэг авах зорилгоор Украины ССР-ийг байгуулсан нь хожмоо 1993 онд анх удаа тусгаар улс болсон юм.
Инээдтэй:
Инээдтэй бөгөөд аргаа барсан мэдээ байна.. Орос улс Украйн гэдэг улсыг байгуулж өгсөн!!!Тийм атал бусадтай нийлж сөргөлдөх санаатай бол өгснөө бас авч болдог юмаа. Өгсөн зүүн газар нутгаа авч байж л сална харж л байгаарай...
2022-05-18
irgen:
tuuhiin medleggui har shaar we, oros uls ukrain uldiig baiguulj ugsun ch geh shig. Ukrain anhnaasaa l tusgaar uls bolohiig oroldoj baisan. Orosoos umnu Kievian Rus gej uls baisan yum. nom jaahan unsh.
Зочин:
Фашист Путлeр одоо ялагдлаа хүлээгээд дайнаа хурдан зогсоо!
2022-05-17
putler uuruu uuriiguu ustgah togloom duusah duhuj baina, yamarch gesen 2-r ve amjilgui bolloo.
2022-05-17
Болд:
Путин алуурчины Киевийг эзлэх төлөвлөгөө нурж,гэмгүй олон Орос Украйн иргэд хүүхдүүдийн амь насыг хохироосон дайны гэмт хэрэгтэн болсноо ойлгоод бултах шалтагаа олж ядаж байна даа. Нүгэл нүдээрээ гарна гэж манай ард түмэн зүгээр ч нэг хэлээгүй байхаа. Дайны хариуцлаг нэхэл хатуутай даа.
2022-05-17
Oнигоо:
Оросын арми хоцрогдсон бүдүүлэг гэдэгээ бүрэн харууллаа. Олон хүний амь авч одлол
2022-05-17
үхэн хатан зүтгээд ялагдав пүүдлээр
2022-05-17
Эр:
Цөмийн зэвсэгтэй орныг шахдаг НАТО нэртэй удирдагчгүй , бие даах чадваргүй байгалийн баялаггүй улсууд Оросын баялагыг хусах гэсэн бардаггүй . Новш ардичлал хүний эрх ярьсан чимээгүй алуурчид
2022-05-17
Түрэмгийлэгч ялагдаад ирэхээр гэмт хэргээс зугтах гэсэн оролдлого
2022-05-17
Ямар ч ардчилсан тогтолцоогүй нэг хүн хаан мэт төр барихаар ийм болж байгаа юм. Доодос нь хааныхаа таалалд нийцсэн л юм ярьж зөвлөнө. Энэ Путин ичихгүй бүх юм төлөвлөсний дагуу явж байгаа гэж мэдэгдсэн. Киев рүү баахан хүчээр дайраад ухрана гэж төлөвлөсөн юм байх. Орос үндэстэн голдуу амьдардаг Харьковыг 2 сар байлдаад эзэлж чадалгүй ухарна гэж төлөвлөө юу. Хар тэнгист ганц ч десант буулгаж чадалгүй толгой флагман онгоцоо алдаж байдаг
2022-05-17