ОХУ өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байгаагаа зарлав

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хамтарсан цуврал цэргийн сургуулилалт ирэх намар болно гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн сургуулилалтын тоо цаашид улам нэмэгдэх гэнэ. Тэр дундаа, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд хамтын хүчийг орчин үеийн зэвсэглэлээр хангах, шуурхай хамтран ажиллах, цэргийн хүчний чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулилалт зохион байгуулах аж.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргийн сургуулилалт ирэх намар Казахстан, Кыргызстан, Тажикистанд болох юм байна. Энэ байгууллагад Орос, Беларусь, Казахстан, Армени, Кыргызстан, Тажикистан улс багтдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ