"Азовсталь" үйлдвэрээс 264 цэргийг нүүлгэн шилжүүлжээ
2022-05-17

Украины Мариуполь хотыг хамгаалан үлдсэн гол хүч "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрт байрлаж, Оросын армийн эсрэг эсэргүүцэл үзүүлсээр байсан бөгөөд олон цэрэг шархдаж, тусламж авч чадалгүй нэн хүнд байдалд байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. 

 

Украины тал "Азовсталь" үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхэд туслахыг олон улсад хандан удаа дараа уриалж байлаа. Улмаар хүнд шархадсан 53 хүн, өөр 211 хүнийг даваа гарагт хүмүүнлэнгийн коридороор дамжуулан Новоазовск,  Оленевка суурин руу хүргэсэн талаар Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр мэдэгдсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хүнд шархадсан 53 хүнийг өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээрх Новоазовск руу илгээсэн бол бусад хүмүүсийг Оленевка суурин руу явуулжээ. Украины хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Оленевка сууринд тусгай хорих анги байх бөгөөд энд Мариуполиос нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг байлгаж, Оросын цэргүүд хянаж байгаа гэнэ.  

 

"Цаашид тэднийг гэрт нь хүргэхийн тулд солилцоо хийнэ. "Азовсталь" үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр үлдсэн хамгаалагчдын тухайд гэвэл тэднийг аврах арга хэмжээг хамтын хүчээр хэрэгжүүлж байна" хэмээн Анна Маляр мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

Цэргүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа Украины Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ "Мариуполийг хамгаалагчид байлдааны үүргээ гүйцэтгэсэн, одоо бие бүрэлдэхүүний амь насыг хамгаалах нь гол зорилт" хэмээн онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлер:
Баатрууд. Эх орноо эцсээ хүртэл хамгааллаа
2022-05-18
Америкийн дохиур шүү дээ зайлуул
2022-05-18
Натогийн баахан хөлсний алуурчид. 2 өдрийн өл 2 хоногийн нойр даахгүй, хоёр гар дээшээ, хогтой бандааж доошоо болсоон. Чухам л SAS гэсэн яасан? Онигоо онигоо. Одоо тэнд үлдсэн том том бурхинууд нь удахгүй бас удахгүй цагаан бандаажаа даллаад гарч ирнэ. Чухам л гээд бсан Зэлэнский нь, барууныхан нь бас л аварч чадахгүй. Тэгээд хамаг юмаа бурж байж амьд гарах хэрэгтэй болно оо. Ажил их бна аа охид оо, бууны нохой болох чинь тоглоом биш шүү!
2022-05-18
Үхсэн нохойн оцгороо:
Укратнд төр засаг байхгүй ! Украин ану-н тоглоомын ЗГ бий. Одоо угаас өнгөрсөн!
2022-05-17
Бууж өгсөн:
Оросуудад бууж өгсөн азовстальд орогнож байсан фашистууд!
2022-05-17
zochin:
azovchuudiig shuuheer yallah heregtei, 14000 oros undesteng 8000 iig ni amidaar ni shataasan,
2022-05-17
Чи юугаа мэддэг юм мэдэмхийрч гэнэ ээ
2022-05-17
ЭНЭД УКРАЙНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО БАЙХГҮЙ. ЦЭРГҮҮД ӨӨРСДӨӨ БУУЖ ӨГСӨН
2022-05-17
Зочин:
Энэ Анна Маляр гэдэг жижигхэн биетэй эмэгтэй Батлан хамгаалахын орлогч сайд. Ийм чадвартай хүмүүс, эмэгтэйчүүд, залуучууд төр засагт нь маш олон байна. Украинчууд эх орныхоо төлөө, Оросын гар хөл болохгүйн төлөө эвлэн нэгтэж чадлаа. Гайхамшигтай.
2022-05-17
Америкийн дохиур шүү дээ зайлуул
Үхсэн нохойн оцгороо:
Укратнд төр засаг байхгүй ! Украин ану-н тоглоомын ЗГ бий. Одоо угаас өнгөрсөн!
Шархадсан хүмүүсийн заримыг нь гэсэн ингэж тохиролцохгүй бол дэлхийн шившиг болж дууссан шүү дээ. Энэ хэдээр нь өөрсдийн олзлогдсон цэргүүдээ солиж авна.
2022-05-17
Чи юугаа мэддэг юм мэдэмхийрч гэнэ ээ