Хойд Солонгост хоногт 270 мянган халдвар илэрчээ

Тавдугаар сарын 12-нд л анх коронавирус илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан Хойд Солонгост халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
БНАСАУ-д коронавирусийн халдварыг "үл мэдэгдэх чичрэг" өвчин хэмээн нэрлэж байгаа бөгөөд тавдугаар сарын 16-ны өдөр 269 510 тохиолдол шинээр илэрч, зургаан хүн өвчний улмаас нас барсан гэж Хойд Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгост "үл мэдэгдэх чичрэг өвчин" туссан нийт хүний тоо 1 483 060 болсноос 819 090 нь эдгэрч, 56 хүн нас барсан бол 663 910 хүн эмчлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ