АНУ дуунаас хэт хурдан зэвсэг туршжээ

АНУ-ын Зэвсэгт хүчин ARRW хөтөлбөрийн хүрээнд дуунаас хэт хурдан зэвсэгийн анхдагч хувилбарыг амжилттай туршсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, пуужинг тавдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Зэвсэгт хүчний Боинг-В-52Н стратегийн бөмбөгдөгчөөс харвасан байна. Америкийн Зэвсэг хүчний мэдэгдэлд өгүүлснээр пуужин дууны хурднаас тав дахин хурдалж, хэт дууны хурдад хүрчээ.
Энд дуулгахад, Орос улс ч шинэ үеийн дуунаас хэт хурдан пуужин туршиж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ пуужинг Ту-22М3М пуужин тээвэрлэгчээр турших ажил эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ