Б.Батдэлгэр: ҮХЦ-ийг ажлаа хийхийг шаардаж байна
2022-05-17

 

ҮХЦ-ийн гадна иргэн Б.Батдэлгэр үзэл бодлоо илэрхийлж байна.

 

Иргэн Б.Батдэлгэр "УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх асуудлаар иргэн Б.Батдэлгэр миний зүгээс хоёр удаа үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүн н.Нанзаддорж хууль бусаар татгалзсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц  2021 оны гуравдугаар дүгнэлтээ хүчингүй болгосон байхад тухайн дүгнэлтийг хүчинтэй мэт надад хариу өгсөн.

 

Маргаан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа маргааныг Үндсэн хуулийн цэц хэргийн харьяалал тогтоон шүүхэд шилжүүлнэ гэж маш тодорхой хуульчилж өгсөн. Үүний дагуу манай компанийн зүгээс иргэний хэргийн шүүхэд авч хэлэлцэхгүй байгаа хэргийн маргааныг шийдүүлэхээр Үндсэн хуулийн цэцийн даргад гомдол гаргасан боловч гомдлыг авч хэлэлцэхгүй байна. Монгол Улсын иргэд бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй билээ. Энэ эрхийг эдлүүлэхгүй байгаа хэрэг маргааныг Үндсэн хуулийн цэц харьяалал тогтоох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн цэцийг ажлаа хий гэсэн шаардлага тавьж, жагсаал цуглаан зохион байгуулж байна " гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин