Дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй тэмцэхийн тулд АНУ 11 тэрбум доллар зарцуулна
2022-05-17

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын эрсдэлтэй тэмцэхийн тулд АНУ 11 тэрбум долларын багц батлахаар ажиллаж байгаа талаар НҮБ-ын дэргэдэх АНУ-ын төлөөлөгч  Линда Томас-Гринфилд мэдэгджээ.

 

"Украины эсрэг Оросын дайны улмаас хохирол амссан орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүднээс бид ирэх саруудад нэг тэрбум гаруй доллар зарцуулна. Улмаар ирэх гурван жилд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс 11 тэрбум долларын хөрөнгө оруулахаар ажиллаж байна" хэмээн Линда Томас-Гринфилд мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.

 

Түүний онцолсноор сүүлийн үед Африк, Ойрх Дорнодын орнуудад өлсгөлөн тун ноцтой төвшинд хүрсэн гэнэ. Орос улс Украины нэн чухал боомтуудыг хааж, иргэний дэд бүтэц, тэр дундаа үр тариа хадгалах газруудыг сүйтгэж байгаа нь олон орон өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлийг бий болгосон гэж НҮБ-ын төлөөлөгч өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин