Р.Анхням: Хүний амьдралын эргэлтүүдийг 73 цагт багтаан харуулна
2022-05-17

 

АНУ-ын театрын тайзнаа Монголын жүжигчид анх удаа бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр тоглох болсон талаараа мэдээлж байна.

 

Зохиолч Х.Наранжаргалын бүтээл "73-н цаг" жүжиг нь 2004 онд анх бичигдсэн бөгөөд 18 жилийн дараа тайзнаа тоглогдож байгаа аж. Тус жүжгийн найруулагч НА. Болд  найруулсан бөгөөд энэ сарын 28-наас тоглогдож эхлэх бөгөөд Орос, Англи, Монгол гэсэн гурван хэл дээр тоглох гэнэ. 

 

Жүжигчин А.Төгсбаяр:

 

-Мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна. Бид маш их хичээж байгаа. Миний хувьд Галаа гэх дүр дээр ажиллаж байгаа. Санамсаргүйгээр нэгэн бүсгүйтэй танилцдаг. Улмаар 73 цагийн дотор маш их эргэлт гардаг.  Хүний амьдрал 73 цагийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай гайхалтайгаар өгүүлнэ. Дүрээ тодорхой хэлмээргүй байна. Хамгийн гол нь хүний амьдрал санамсаргүй учралаар дүүрэн байдаг. Миний дүр 73 цагийн дотор  хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан.

 

Жүжигчин Р.Анхням:

 

-Хүний амьдралд тохиолдож буй эргэлтүүд ганцхан хором, ганцхан харцнаас шалтгаалдаг гэж боддог. Манай жүжиг 73 цагийн хугацаанд хүний амьдралд байж болох ямар эргэлтүүд байдаг вэ гэдгийг үзүүлдэг. Гэхдээ театрын онцлог нь амьдрал дээр байхгүй зүйлийг ч гэсэн бий болгож, түүнийгээ хүмүүст итгүүлдэг. Бид маш их хичээж байгаа. Улс үндэстэн бүрийн үзэл бодол нь ондоо байдаг. Тиймээс Монгол хүмүүсийн зан чанар, сэтгэлгээ нь гадаадын үзэгчдэд сонин байх болов уу гэж бодогдож байна. Жүжгийн маань дууг жүжигчин А.Төгсбаяр маань зохиосон. Бид хамтдаа дуулсан.

Shuud.mn
Сонин хачин