Олаф Шольц: Дайн мөд дуусах шинж алга
2022-05-17

Украин дахь дайн ойрын хугацаанд дуусах шинж харагдахгүй байгаа бөгөөд сөргөлдөөн улам даамжирч болзошгүй гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ. 

 

"Харамсалтай нь, өнөөгийн энэ байдал аль болох хурдан дуусна гэх шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна" хэмээн Олаф Шольц RTL агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Түүнчлэн Герман улс Украинд зэвсэг нийлүүлсэн хэвээр байна, тун удахгүй "Гепард" зенит төхөөрөмжийг нийлүүлнэ хэмээн тэрбээр мэдэгджээ. Энэ ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Украины дээгүүр нислэггүй бүс байгуулах асуудлыг улс орнууд хэлэлцэх эсэх талаар асуухад "НАТО, Оросын хооронд шууд сөргөлдөөн үүсгэх аливаа шийдвэр гаргахгүй, Украины дээгүүр нислэггүй бүс байгуулах боломжгүй" хэмээн хариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Гаднаас, тэр дундаа ьүэмгийлэгчдээс нисэх онгоц орохыг хориглоно гэсэн үг.
2022-05-17
энэ нөхөр зөвхөн хувийн амбицаараа л явдаг нөхөр бн, хэзээ ийм немц байсан юм, жинхэнэ ари хүн бол А.Г шиг байх ёстой
2022-05-17
Нислэггүй бүс гэхээрээ яах юм болоо
2022-05-17
Мөнхжаргал:
Гаднаас, тэр дундаа ьүэмгийлэгчдээс нисэх онгоц орохыг хориглоно гэсэн үг.