Украины талаас Оросын суурин руу буудсан гэв
2022-05-17

Украинтай хил залгаа оршдог, Курск мужийн Алексеевка суурин  руу Украины талаас буудсан бөгөөд хүний амь хохироогүй гэж мужийн захирагч Роман Старовойт мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг тавдугаар сарын 17-ны өглөөний 05:00 цаг орчимд болсон байна. Украины талаас буудсаны улмаас гурван байшин, ойролцоох машин, сургуулийн барилга суманд оногдсон гэнэ. Улмаар Оросын хилчид хариу гал нээсэн, хэргийг шалгаж байгаа хэмээн Старовойт мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Орос улс хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Украин руу халдсан бөгөөд тэр үеэс хойш Оросын Курск мужийн нутаг дэвсгэр дээр алан хядах аюул заналын өндөржүүлсэн горим үйлчилж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин