Украинд үзүүлэх 40 тэрбум долларын тусламжийн багцыг Сенат дэмжлээ
2022-05-17

АНУ-ын сенат Украинд үзүүлэх 39,8 тэрбум долларын хэмжээтэй тусламжийн багцыг олонхын саналаар дэмжсэн талаар NBC мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, багц тусламж үзүүлэх хуулийн төслийг энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн батлах юм байна.

 

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Рэнд Пол энэ хуулийн төслийг түргэвчилсэн горимоор батлах явцыг эсэргүүцэн, саатуулж байсан юм. Харин өнөөдөр санал хураалт болж, 83 сенатч дэмжин, 11 нь эсэргүүцсэнээр хуулийн төслийг энэ долоо хоногийн сүүлээр батлахаар болсон байна. 

 

Рэнд Пол энэ хуулийн төслийг эсэргүүцэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Украинд ийм бэлэг өгвөл манай улс Украинд үзүүлж буй тусламжийн нийт хэмжээ Оросын цэргийн төсөвтэй ижил болно. Ийм их мөнгө хөл доор хөглөрч байдаггүй, Украин руу тусламж явуулахын тулд Хятадаас зээл авах хэрэгтэй болно" хэмээж байлаа. 

 

Энэ хуулийн төсөлд тусгаснаар, АНУ Украины цэргүүдийг сургах, тоног төхөөрөмж, зэр зэвсэг нийлүүлэх зэрэг аюулгүй байдалд зургаан тэрбум доллар, Украинаас дүрвэгчдийг орон байраар хангах, гадаад хэлний дамжаанд хамруулахын тулд 900 сая доллар зарцуулах юм байна. Харин 8,7 тэрбум долларыг Украины "хойшлуулашгүй хэрэгцээнд зориулж" Эдийн засгийн дэмжлэгийн санд оруулах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Америк байлдаад бай гээд зэвсэг өгөөд байхиймаа Украинд
2022-05-18
зочин:
Ук ялсан тохиолдолд бөөн өр, ялагдвал өр цайрна.
2022-05-17
usa argagui nvnjigtei uls yumaa, hoid turulduu ene ulsiin irgen bolj turuh yumsan.
2022-05-17
Зеленскийн кармааанд орох мөнгө яагаад байхгүй бн?
2022-05-17