Украиныг тойрсон нөхцөл байдлын асуудлаар Оростой хэлэлцээ хийж чадахуйц удирдагч Барууны орнуудад байхгүй гэж Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр, барууны орнуудын удирдагчид Оросын Ерөнхийлөгчийг доромжилж байгаа зэрэг ийм нөхцөлд Москва хэлэлцээний ширээний ард суухгүй гэнэ. Мөн Итали улс Украины талд зэвсэг нийлүүлж байгаа гэдгээрээ энэ сөргөлдөөний оролцогч тал болсон хэмээн Берлускони мэдэгджээ.
Берлусконигийн өгүүлснээр, Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд Италийн эдийн засагт нөлөөлөх гэнэ. Мөн Украины хямрал нөлөөлсөн Африкийн орнуудаас дүрвэгчдийн цуваа нэмэгдэнэ хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |