Иранд хүнсний үнэ нэмэгдэж, эсэргүүцэл дэгджээ
2022-05-17

Иранд хүнсний үнэ эрс нэмэгдсэний улмаас олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн байна. NBC агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энэ улсад ургамлын тос, сүүн бүтээгдэхүүн, талх болон бусад гол нэрийн бүтээгдэхүүнүүд гурав дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн иргэд эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. 

 

Эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд хууль сахиулагчид бороохой, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд 300 орчим жагсагчийг тарааж, 20 хүнийг баривчилжээ. Албан бус мэдээллээр эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амиа алдсан гэнэ.

 

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх болсон нь хилийн чанадаас улаан буудай худалдан авахад төрөөс олгодог татаасыг багасгасантай холбоотой гэнэ. Ийм өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа талаар Ираны засгийн газар мэдэгдсэний дараа л ургамлын тосны үнэ дөрөв дахин, өндөг, тахианы үнэ хоёр, улаан буудайн гамбир тав, багет талхны үнэ 10 дахин нэмэгджээ. 

 

Үнэ эрс өссөн тул иранчууд хэрэгцээт хүнсээ авахаар дэлгүүрийг олноороо зорьж, урт дараалал үүсэж, хүмүүс хүнсний бүтээгдэхүүн булаацалдан маргаан, зодоон үүсгэсэн тохиолдол ч гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин