Согтуу жолоочоос болж дөрвөн машин мөргөлдөж, бага насны хүүхдүүд гэмтжээ
2022-05-17 15:38

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

 

Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан аж. Осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд түүний согтолтын зэрэг 1.94% байжээ. 

 

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин