Сибирийн түймрийн утаа Буриадыг бүрхжээ

img

Өнөөдрийн байдлаар Сибирийн бүс нутагт 77 ойн түймэр асаж байгаа бөгөөд түймэр 27,7 мянган га газрыг хамарсан гэж Оросын ой хамгаалах газраас авсан эх сурвалжтайгаар  Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орос даяар 96 түймэр асаж, 28,6 га газрыг хамарчээ. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бүс нутаг нь Красноярск хязгаар бөгөөд энэ мужийн нутаг дэвсгэр дээр 28 түймэр асаж, 14 га газрыг хамарсан байна. 

 

Харин Эрхүү мужид нийт найман га газрыг хамарсан 21 ойн түймэр асаж байгаа аж. Энэ түймрийн утаа Эрхүү, Буриадын нутгийг  бүрхэж байгаа талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, Красноярск, Эрхүү мужаас ирсэн түймрийн утаа Улаан-Үд хот, Бабушкин тосгон, Горячинск, Кабанск, Сухая зэрэг суурингуудад тархсан байна. 

 

Улмаар сүүлийн өдрүүдэд бусад аймгууд, тэр дундаа Монголтой залгаа Хиагтын аймагт түймрийн утаа ихээр орж ирсэн нь Монголын Сэлэнгэ аймаг, цаашлаад бусад бүс нутгуудад ч тархжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орос одоо яг үнэндээ "газар дорхи суурь нь идэгдээд дуусаж байгаа боловч газарйн дээр нь юу ч мэдэгдэхгүй харагдаж байгаа 20 давхар барилыг" тай яг ижил болоод байгаа даа, Путин орос орныг ер нь бол авсруу нь түлхэн шүү дээ
2022-05-19
Мөнхжаргал:
Эрчүүд нь дайнд явсан
2022-05-18
Мөнхжаргал:
Эр цэргүүд нь дайнд. Эх нутаг нь түймэрт. Унтраах хүн хүч дутагдалтай
2022-05-18
Болд:
Орсууд яагаад түймрээ унтаахгүй байгаа юм бэ. Удахгүй манайх руу орж ирэх байх даа
2022-05-18
Мөнхжаргал:
Эрчүүд нь дайнд явсан
баян ОРОН сайхан юм, утаан дунд ч хөгжиж байдаг, дайн ы дундуур ч хөгжиж байх юм,
2022-05-18