Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх ухаалаг шийдэл
2022-05-18

Техник технологи асар хурдтай хөгжиж буй цаг үед бидний өдөр тутмын амьдралын хэв маяг ч түүнийг даган хувьсан өөрчлөгдсөөр байна. Гар утас, зурагт, компьютер зэрэгтээ өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн ч өдөр тутмын амьдралдаа шинэчлэлт хийж чадахгүй, амралтын өдрөө зөвхөн угаалга хийхэд л зориулж өнгөрөөж байгаа юм биш биз.

 

Амралт, чөлөөт цагаа үнэ цэнэтэй зүйлдээ зарцуулах боломжийг бэлэглэх ухаалаг шийдлийг та бүхэнд хүргэж байна.

 

2. Laundry zone Mongolia

 

БНСУ-ын “Ландризон” өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг 2019 онд монгол иргэддээ зориулан оруулж иржээ. Солонгос иргэдийн авч байгаа орчин үеийн, смарт-ухаалаг, тав тухтай үйлчилгээг монгол иргэдэд хүргэж байгаагаараа тус газар нь онцлогтой. Айл бүр гэртээ угаалгын машинтай ч ихэнхдээ 6-12 кг буюу ахуйн хэрэглээнд тохиромжтой машин ашигладаг. Тэгвэл гэрийн угаалгын машинд багтахгүй гудас, мишок, хөшиг, бүтээлэг, хөнжил гэх мэт том оврын зүйлсийг Laundry zone-д бүрэн даатгах боломжтой.

 

Хаяг : Дүнжингаравын 4 замын уулзвар

Үнэ тариф : 30-40 ширхэг хувцас 13 000-15 000

                          50-60 ширхэг хувцас 15 000-17 000

 

 

2.Laundry zone  Хороолол салбар

 

Хатаах машин ашигладаг айл өрх цөөхөн байдаг бөгөөд угаасан эд зүйлсээ гадаа хатаахад хүндрэлтэй асуудлууд олон тулгардаг. Агаарын бохирдол, утаа, тоос шороо гээд бохирдуулагчдаас гадна нар хувцасны өнгийг гандаах эрсдэлтэй.  

 

Та эрүүл мэнддээ анхаарал тавих болон тав тухтай амьдралыг бий болгохыг хүсвэл Laundry zone-ы дараах салбарыг зориорой.

 

       Үнэ тариф : 30-40 ширхэг хувцас 13 000-15 000

                           50-60 ширхэг хувцас 15 000-17 000

 

3.Laundry zone  Яармаг, Маршал салбар

 

Үзвэр үйлчилгээ тэр ч байтугай таны амьдрал хүртэл ажлын цагаар л өнгөрдөг мэт санагдаж байна уу?  Урт цагаар эсвэл ээлжийн ажилтай байдаг уншигчдадаа дараах салбарыг санал болгож байна. Laundry zone өөртөө үйлчлэх угаалгын газар нь 08:00 – 24:00 цагийн хооронд ажилладаг тул та өөрийн боломжтой хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжтой.

 

Үнэ тариф : 30-40 ширхэг хувцас 13 000-15 000

                           50-60 ширхэг хувцас 15 000-17 000

 

4.Пүүз угаалгын машин

 

Бид пүүзээ гэрийн угаалгын машиндаа л угаадаг. Хатаах гэж нар дагуулж эсвэл паарны дээр, доор тавьж, угаасан пүүзээ өмсөхөд багагүй хүлээх шаардлагатай. Тэгвэл угааж хатаагаад, шууд өмсөөд гарах боломжтой газар нээгджээ.

 

Зориулалтын сойзон дотортой, нэг удаад 6 хос буюу 12 ширхэг гүйлтийн пүүз угаах зориулалттай. Үүний дараа хэт ягаан туяагаар ариутгаж хатаадаг байна. Энэ нь хөлний  мөөгөнцөр үнэр арилгадаг давуу талтай гэнэ.

 

Үнэ тариф : 13 000

6 хос пүүзийг нийт – 26 000

 

 

5. Бон бон сервис

 

Зөөврийн ус хэрэглэдэг айл өрхүүдийн магнай тэнийсэн сайхан үйлчилгээ. Ажлаасаа ирээд худгаас ус авах, усаа халаах, угаалгын машиндаа усаа зөөж хийх, бохир усаа зөөж асгах, хатаах гээд олон дамжлага түвэгтэй байна уу. Энэ бүхнийг ганцхан цагийн дотор шийдэх боломжтой.

 

Бон Бон сервис нь бактери устгаж, ариутгах шинэ технологи бүхий бүх үйлчилгээндээ урамшуулал зарлан бүх хувцасны угаалгын үнийг 8 000 төгрөг болгосон байна. Энэ үнэд овор ихтэй хөнжил, бүтээлэг, хөшиг, гэрийн цаваг, гудас гээд бүх зүйл багтаж байгаа аж.

Хаяг : Баянгол дүүрэг Бичил хороолол

 

6.Bubble laundry

 

Bubble laundry автомат хувцас угаалгын газар нь үйлчлүүлэгчдийнхээ ажлыг хөнгөвчлөхөөр дараах дөрвөн шийдлээр ажиллаж байна.

 

 

-Угаалгаад сэгсрүүлээд авах  /40-60 градусын усаар хоёр удаагын хөөстэй угаалга, хоёр удаагын ус зайлалттайгаар сэгсрээд гаргах/

 

Үнэ тариф : 5 000

 

-Угаах, хатаах 

Угаалтын нэг цагийн хугацаанаас гадна 1-2 цаг хүртэлх хугацаанд хатаах ба зарим тохиолдолд 24 цагийн дараа таны захиалга бэлэн болох тохиолдол бий.

 

 Үнэ тариф : 9 000

 

-Угаах, хатаах, индүүдэх

Уурын болон цахилгаан индүү ашиглаж индүүдэх ба ачааллаасаа хамаарч 02-24 цагийн хугацаанд таны захиалга бэлэн болно

 

Үнэ тариф : 13 000

 

-Хүргэлтийн үйлчилгээ

Та уг байгууллагын утас болон, сошиал хаягаар захиалга өгөн байгаа газраасаа угаалгах эл зүйлсээ өгнө. Үүний дараа таны сонгосон үйлчилгээг үзүүлж 24 цагийн дотор буцаан хүргэж өгч үйлчлэх гэнэ.

 

Үнэ тариф : 25 000

 

Хаяг : БЗД 16-р хороолол

 

Бэлтгэсэн Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tegmeersendee
2022-05-18